CUMN хувьцаагаа зах зээлийн үнээс 75%-иар өндөр үнээр эргүүлэн зарах боломжтой боллоо

images (28)

Эх сурвалж: CNBC

• “Премиум Нэксус” ХК жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа компанид
буцаан худалдах эрхийг олгохоор шийдвэрлэлээ.
• Компанийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил нийт
хувьцааны 75 хувиас давсан тул хуульд заасан шаардлагын дагуу ийн
шийдвэрлэжээ.
• “Премиум Нэксус” ХК-ийн зүгээс нэгж хувьцааг 350 төгрөгөөр үнэлж,
буцаан худалдан авах юм.

“Премиум Нэксус” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гараг буюу 11.07 өдөр хуралдаж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүднээс хувьцаагаа компанид буцаан худалдах эрхийг олгохоор шийдвэрлэлээ. 

Энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь компанийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил нийт хувьцааны 75 хувиас давсан тул хуульд заасан шаардлагын дагуу бусад хувьцаа эзэмшигчдэд ийм боломж олгох ёстой болсон явдал юм.

Компани 2021 онд IPO гаргахдаа нэгж хувьцаагаа 208 төгрөгөөр санал болгож байсан бол, энэ удаа хувьцааг 350 төгрөгөөр буцаан худалдан авах юм. 

About Author