НУРА Эрт Илрүүлгийн Төв болон Улаанбаатар Сонгдо эмнэлэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

d5a6fb1a-cd4b-4150-b266-8ff5f87665ff

  НУРА Эрт Илрүүлгийн Төв болон Монгол Улсын тэргүүлэгч хувийн эмнэлэг болох УБ Сонгдо эмнэлэг нь үйлчлүүлэгчдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулжиргэдийн эрүүл мэндийн чанартай тусламж авах боломжийг өргөжүүлэх чухал алхамыг эхлүүллээ.

zurag 1

   Хамтын ажиллагааны хүрээнд НУРА төвийн үйлчлүүлэгч нар нэмэлт нарийн мэргэжлийн оношилгоо, ахисан түвшиний эмчилгээ шаардлагатай болсон тохиолдолд УБ Сонгдо эмнэлэгт илгээж, шаардлагатай тусламж үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.

  Түүнчлэн 2025/11/17-ны өдрөөс эхлэн “НУРА Эрт Илрүүлгийн Төв”-ийн үйлчлүүлэгч “УБ Сонгдо” эмнэлэгт түргэвчилсэн байдлаар цаг захиалах, эмчийн үзлэгийн төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Zureag2

   Мөн талууд цаашид эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан сургалт, олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөлөө.

Zurag 3
Zurag 4

About Author