Их хэмжээний алтыг хууль бусаар хил гаргах гэж байсныг ТАГНУУЛЫНХАН илрүүлжээ
Энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр их хэмжээний алтыг хууль бусаар Замын-Үүдийн хилээр гаргах гэж байсныг тагнуулынхан таслан зогсоосон байна.
Тодруулбал, зохион байгуулалттай бүлэг этгээд уг хэргийг үйлдэх гэж байсан бөгөөд уг хэрэгт монгол, гадаад иргэдийг саатуулсан байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.