Монгол, Киргизийн аудитын дээд байгууллага хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

2b02c894ea883f3de5fa306639fcb43c

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Акматов Алмазбекийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.  Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний аудитын газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхим хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа боллоо.  

Монгол, Киргизийн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, Аудитын дээд байгууллагуудын олон улсын стандартыг нэвтрүүлэх, төрийн аудитын хамтарсан санаачилгуудыг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Ерөнхий аудитор Сандагийн Магнайсүрэн, БНКУ-ын Тооцооны танхимын дарга Акматов Алмазбек нар гарын үсэг зурлаа.  Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “…Өнөөдрийн энэхүү арга хэмжээг урт хугацааны, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна. Бидний хамтын ажиллагаа төрийн хяналт, ил тод байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  

uploaded picture

About Author