ХҮН-ын Д.Үүрцайхыг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг намын нөхөд нь тавьжээ
Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан улстөрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг зээлээ буцаан төлөхийг “Зариг” сайтын редакц болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг шаардаж, тэдний нэр усыг зарласаар байгаа билээ.
Улстөрчдийг БЗС-гийн зээлээ төлөхийг шаардан ажлаа хийж буй сэтгүүлчид ХҮН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх твиттер хаягаараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг доромжилж, сүрдүүлсэн. Тэгвэл намын гишүүд нь Д.Үүрцайхыг олон нийтийн сүлжээнд бүдүүлэг байсныг зэмлэж, хариуцлага нэхэн намын албан тушаалаас нь огцруулах тухай шаардлага, өргөдөл хүргүүлсэн байна.