Үе үеийн ерөнхийлөгч нарын хамаарал бүхий хүмүүс зээлээр суралцжээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр. У.Отгонбаяр 2011 онд Австралийн Чарлас Старт их сургуульд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авснаа эргэн төлөөгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү Ононгийн Алтан АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахдаа 16 мянган ам.доллар, Ононгийн Мичид АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцахдаа 48 мянган ам.долларын зээл тус тус авч эргүүлэн төлөөгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн зөвлөх асан О.Чулуунбилэг. 2011 онд АНУ-ын Дж.Вашингтоны их сургуульд суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авснаа эргүүлэн төлөөгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газар Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга, Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Эрдэнэболд 2007 онд АНУ-ын Индианагийн Их сургуульд 32 мянган ам.долларын зээлээр суралцаж, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 5 сарын 22 өдрийн А/185 тоот тушаалаар зээлээ тэглүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *