МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:

images (36)

Эн удаагийн хуралдаанаа “эв нэгдэл- шийдэл-хөгжил” хэмээн тодорхойлжээ. Бүтэн хоёр сар талцан хуваагдсан хэрүүл тэмцэлдээ цэг тавигдана гэх хүлээлт бий.

Дараа нь, дүрэм болон хөтөлбөрөө өөрчилнө. Өчигдөр дүрмийн төслийг боловсруулах салбар
хуралдаан болсон. Дараах саналуудыг хэлэлцжээ.
– Ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэсэн заалтыг хасах, эсхүл УИХ дарга, УИХ бүлгийн
дарга болгох
– Ялсан үед намаас нэр дэвшиж, УИХ-оос сонгогдсон Ерөнхий сайд намын мөрийн хөтөлбөрийг заавал
хэрэгжүүлэх тухай нэмж оруулах.
– Намын Бага хурлын гишүүнд зөвхөн намын ИХ ХУРЛЫН төлөөлөгчийг дэвшүүлж сонгох, намын
анхан шатны нэгжийн төлөөллийг түлхүү оруулах
– 20.1-т мөн дүүргийн иргэдийн хурлын дарга нар бодлогоор орох тухай нэмж оруулах
– Бага хурлын гишүүний татварыг давхардуулж, анхан шатны дарга нарааас авахгүй бөгөөд анхан
шатанд гаргасан зардлыг дүйцүүлж тооцох
– Намын УЗ-д анхан шатны жирийн гишүүдийн төлөөлөл оруулах
– Намын хяналтын нэгжүүдийн эрх мэдлийг нэмэх, үйл ажиллагааг сайжруулах,
– 8.6 буюу бүх асуудлыг Хяналтын ерөнхий хороо төвлөрүүлэн шийдэх заалтыг хасах, хяналтыг
хараат бусаар хэрэгжүүлэх

About Author