УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БЗС-аас авсан 32 мянган ам.долларын зээлээ өнөөдөр төлжээ

0

Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй албан тушаалтнуудыг бид цуврал болгон зарлаж, өрөө төлөхийг шаардан мэдээллүүдийг хүргэсээр байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1999 онд БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд Мэдээллийн систем мэргэжлээр сурсан. Тэгвэл тэрбээр дээрх зээлээ өнөөдөр бүрэн төлж барагдуулсан байна.

Өнгөрөгч тавдугаар сарын 21-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Д.Эрдэм Английн Кембрижийн их сургуульд Эдийн засгийн чиглэлээр 2019-2021 онд суралцахдаа 33,454 ам.долларын зээл авсан байснаа бүрэн төлөөд байна.

Түүнчлэн Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ чөлөөлүүлсэн гэх мэдээлэл ил болсон. 

Уг мэдээлэлтэй холбоотойгоор тэрбээр “Эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн” гэдгийг мэдэгдэж өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 486 мянган ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгт хүрээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *