МАН-ын дарга Н.Учралын ХОМ

3738d17953b51b1b33423d00cec92323

Монгол Ардын нам 31 дүгээр Их хурлаараа намын даргаа сонгосон билээ. Тухайлбал, “Эв нэгдэл-
шийдэл-хөгжил” уриатай болж буй Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас УИХ-ын гишүүн,
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргаар
сонгосон юм. Иймд түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
1. Өөрийн орлого: 700 сая төгрөг. Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 222 сая төгрөг байсан бол 2023 онд 700 сая төгрөг болж өсчээ.
2. Гэр бүлийн орлого: 58 сая төгрөг
3. Нийтийн орон сууц- 3
4. Зуслангийн байшин- 2
5. Үйлчилгээний зориулалттай барилга байгууламж- 1 /Үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 3.6
тэрбум төгрөг/
6. Тээврийн хэрэгсэл- Жий болон туулах чадвар өндөр Mercedes Benz G 500- 1, Жийп болон туулах
чадвар өндөр Lexus 570- 1, Суудлын жижиг машин Nissan, Tiida- 1, Микроавтобус Toyota Alphard- 1 / нийт үнэлгээ 965 сая төгрөг/
7. Мал аж ахуй- Хонь-150, Адуу-20, Хонь-30 /Үнэлгээ 31.4 сая төгрөг/
8. Газар- Эзэмших-0.07 га-3 /150 сая төгрөг/
9. Үнэт эдлэл- 85 сая төгрөг
10. Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл- 2.1 тэрбум төгрөг
11. Бэлэн мөнгө- 7 сая төгрөг
12. Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Эрдэнэс таван толгой ХК, Гоц
жаалууд цэцэрлэг ХХК /100 хувь/, Рояал Академи ХХК /100 хувь /, Грийн Ланд групп ХХК /100 хувь /,
Массив трейд ХХК /100 хувь /, Их Засаг олон улсын их сургууль ХХК /20 хувь /
13. Эрх, Патент, тусгай зөвшөөрөл- Тусгай зөвшөөрөл-3

About Author