МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй болно

61psk5_585579725_1392373962239018_5287021395979227585_n_x974

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хурлын эхний өдөр намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.

Харин өнөөдрийн /2025.11.17/ хурлаар Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно.

МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.

Ташрамд дурдахад, МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулж байсан. Энэ удаа Бага хурлыг 597 гишүүнтэй болгох юм байна.

About Author