Ухаа худаг уурхайн хамт олон Улаан номд орсон ТООРОЙ МОД-ыг амжилттай тарималжуулж байна

uyimcq___x974

Ухаа худаг уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг Энержи Ресурс компани 2020 оноос Монгол орны нэн ховор ургамлын нэг болох тоорой модыг үрээр үржүүлэн ургуулах туршлага, судалгааны ажлыг эхлүүлж, өнөөдөр Цогтцэций суманд байрлах ойн зурвастаа амжилттай ургуулж байна.

Тоорой мод нь Монголын улаан номд бүртгэгдсэн, маш ховордож буй модлог ургамал бөгөөд судлаачдын тогтоосноор Монголд ургаж буй хамгийн настай моддын нэг юм. 6-10 метр хүртэл өндөр ургадаг ба навчны хэлбэр олон янз буюу 1 зүйлийн бургас, 8 зүйлийн улиасны навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд ургадгаараа онцлог. Сүүлийн жилүүдэд хүн, малын оролцоо, хортон шавжийн нөлөө болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн сэргэн ургалт эрс буурч, тархац нутаг хумигдан, тоо толгой нь мэдэгдэхүйц цөөрсөөр байна.

Тус компанийн байгаль, орчны баг жил бүрийн зургаадугаар сарын сүүлч үеэр үр боловсрох хугацаанд нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийг голын баянбүрдээс тооройн үрийг тээвэрлэн авчирч, тариалдаг. Учир тус бүс нутгийн үрийн болц хамгийн сайн, соёололт бусад газруудтай харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг байна.

Ийнхүү Энержи Ресурс компани Монгол орны ховордож буй тоорой модны удмын санг хадгалж, ирээдүйд үргэлжлүүлэн ургуулах зорилгоор тогтвортой, хариуцлагатай ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

About Author