Г.Дамдинням: ОХУ найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны дутагдалд оруулахгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахуун түгээс станцуудад үүсэж буй ачааллын талаар тодрууллаа.
Тэрбээр бидний асуултад “ОХУ найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны дутагдалд оруулахгүй гэсэн. Дизель түлш болон АИ92 шатахууныг ОХУ-ын талаас хангалттай нөөцөөр хангаж байна.
Шатахуун түгээх станцуудыг шөнийн цагаар цэнэглээд өдөртөө хүрдэг байсан бол одоо өдрийн цагаар ч цэнэглэж байгаа тул аюулгүй байдлаа хангахыг нийт хөдөлгөөнд оролцогчдоос хүсч байна” гэж хариуллаа.