Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
“Оюу толгой” компани саяхан 2025 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан.
Үүнээс онцолбол:
Гуравдугаар улиралд “Оюу толгой” компани нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг
хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш нийт 13.7
их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.Энэ улиралд нийт 736 ханган
нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл
ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр
дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг
зарцуулсан байна.
Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар,
хураамж, үндсэн ажилдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг
зарцууллаа. Энэ дунджаар өдөр бүр 24 тэрбум төгрөг гэсэн үг юм.
Мөн нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн
уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.
Тусгай лицнез шилжүүлэх шийдвэртэй холбоотой асуудал өрнөж байна.
•Гүний уурхайн Панел 2 хойд хэсгийн анхны хүдэр олборлох юүлүүрийг 8 дугаар сард буюу
төлөвлөгөөт хугацаанаас 9 сараар өмө амжилттай тэсэллээ.
•Энэ оны 11 дүгээр сард “Оюу толгой” компани нь 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөгөө холбогдох
байгууллагад илгээх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Онтрэ” компанийн эзэмшилд буй тусгай
лицензийг шилжүүлэх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа тул энэхүү төлөвлөгөөнд хамтарсан
лицензийн талбайг багтаалгүйгээр боловсруулж байна.

Хэрэв лиценз тухайн хугацаанд шилжихгүй бол Оюу толгойн 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөнд
Панель 1 багтахгүй болно. Түүнчлэн Панель 2-ын Өмнөд хэсгийг Панель 1-ээс урьтаж олборлох нь
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүршүүлсэн Техник эдийн засгийн үндэслэл-23 (ТЭ3Ү23)-д
тусгагдсан малталт, нэвтрэлт, оборлолтын дараалалтай зөрчилдөх тул лицензууд хожим шилжсэн
тохиолдолд уурхайн олборлолтын дарааллыг дахин төлөвлөж, шинэчлэх шаардлагатай. Ингэснээр
шинэ ТЭЗҮ боловсруулах хэрэгцээ үүсэж болзошгүй байна. Тиймээс лиценз шилжүүлэх шийдвэр нь
цаашид удааширвал Панель 1-ийн бүтээн байгуулалтыг сэргээн ургалжлуулах хугацаа, санхүү болон
үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.