МЭЕГ: Бүгд Найрамдах Узбекистан Улс руу зөвшөөрөлтэй дөрвөн ААН-ийн 57,932 толгой хонь экспортолсон

2r1l1t_585354870_1285677843599678_2014972359707179347_n_x974

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Узбекистан Улстай хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээр байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд үржлийн зориулалтаар хонь экспортлох ажлыг 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Төв аймгийн Мал эмнэлгийн газар хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэм, түүвэрчилсэн аргаар үзлэг хийж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгжийн 57,932 толгой хонь экспортоор гарсан бөгөөд тээвэрлэлтийн явцад хорогдсон 56 малын сэг зэмийг устгах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас мэдээлэв.

About Author