УИХ-ын 14 дэх даргаар Н.Учралыг томиллоо
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ.
Ардчилсан Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан учраас Н.Учралыг УИХ-ын даргаар томилох санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 97 гишүүний 80 нь түүнийг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ.
Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын 14 дэх даргаар Н.Учралыг томиллоо. Н.Учралд УИХ-ын даргын тамгыг дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулан өгөв.
видео:
https://www.facebook.com/100064382633728/videos/854621553700160