ХУВААРЬ: Бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас, дунд, ахлах ангийнхан 22-ноос амарна
2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтын хуваарийг танилцуулж байна.
Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/
Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт шинэ улирлын хичээлдээ орцгооно. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж салбарын яамнаас нь мэдээлж байв.
Дунд ангийн сурагчид /6-9 дүгээр анги/
Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.
Ахлах ангийнхан /10-12 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэх аж.