Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 65, 68, 73 дугаар захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсэг өнөөдөр тодорхой асуудлуудаар ойлголцсон протоколд гарын үсэг зурлаа.
Протоколд Оюутолгойн менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах, эцсийн үр дүндээ Оюутолгой төслөөс Монголын ард түмэнд ирэх өгөөжийг наашлуулах, нэмэгдүүлэх талаар тусгажээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар “Та бүхэн мэдэж байгаа. Өмнө нь энэ асуудлаар хэлэлцээр эхлүүлсэн ч “Рио Тинто”-гийн тавьсан санал хүлээлтэлд хүрээгүй учраас татгалзаад бид хэлэлцээрээс гарсан байсан. Энэ удаад нааштай үр дүн гаргах протоколд гарын үсэг зурж чадлаа. “Рио Тинто” сая протоколд гарын үсэг зурахын хажуугаар менежментийн гэрээнд ямар, ямар өөрчлөлт оруулах саналаа өгчихлөө. Бид энэ дээр нь ажиллаад энэ сардаа багтаж хариугаа өгөх ёстой. Ингээд ондоо багтаад нааштай үр дүн гаргана гэж найдаж байна” гэлээ.