Нийслэлийн ирэх оны төсвийн зарлагыг ₮2,616.8 тэрбум байхаар тусгажээ

IMG_9434

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн
ирэх оны төсвийн төслийг Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд өргөн мэдүүлжээ.

Энэ хүрээнд Нийслэл дэх Төрийн аудитын газар төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтээ хийжээ.
НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн
дарга Б.Гантулга нар төсвийн төслийн үндсэн бодлого, чиглэл болон гол үзүүлэлтүүдийг
танилцуулсан байна.

Тодруулбал, төсвийн төсөлд
– Суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг
– Суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг
– Улсын төсөвт төвлөрүүэх орлогыг 263.7 тэрбум төгрөг буюу нийт төлөвлөсөн орлогыг 4,637.5
тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Төсвийн бодлогод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны
үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, ногоон
хөгжил, засаглалын бодлого гэсэн таван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн 2026 онд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын төслүүд болох Туулын хурдны зам, “Сэлбэ 20
минутын хот” орон сууцны иж бүрэн цогцолбор, инженерийн дэд бүтэц, авто зам, боловсрол, эрүүл
мэнд, ногоон байгууламж зэрэг ээлтэй орчин бүрдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

About Author