“SILKWAY STAR”: Ж.Мишээл үзэгчдийн саналаар тасархай тэргүүлжээ

Дуучин Ч.Мишээл 22Silkway Star22 шоуны ялагч боллоо

Торгоны замын дагуу орших 12 улсын дунд явагдсан “Silk Way Star” олон улсын уралдааны финалын шатны дуулиан тасраагүй байна.

Уржигдар болсон финалын шатанд үзэгчдийн санал болон шүүгчдийн үнэлгээ 50, 50 хувь нөлөөлөхөөр байсан. Манай дуучин Ж.Мишээл шүүгчид болон үзэгчдээс хамгийн их дэмжлэг авч түрүүлсэн юм.   

Тэгвэл финалын шатны тоглолт дууссаны дараа болсон Хэвлэлийн хурлын үеэр үзэгчдийн санал хураалт болон шүүгчдийн үнэлгээний нэгтгэсэн мэдээллийг танилцуулжээ.

Үзэгчдийн саналын дүн:

Мишель Жозеф (Монгол) – 112,241 

 Мадинабону Адылова (Узбекистан) – 85,443 

 Жан Хэ Сюань (Хятад) – 73,662 

 Язмин Азиз (Малайз) – 73,609 

 Саро Геворгян (Армени) – 73,160 

 Автандил Абесламидзе (Гүрж) – 46,027 

 ALEM (Казахстан) – 32,145

Ирэх жил БНХАУ зохион байгуулах тус шоунд Индонез, Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг улс нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн байна.

About Author