Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг дэвшүүллээ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 27-нд дуусаж байгаатай холбогдуулан орны хүнийг нь томилох шаардлага үүссэн. Монголбанкны ерөнхийлөгчийг хуулиараа УИХ-ын дарга нэр дэвшүүлдэг. Энэ дагуу УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчид “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлжээ. Тэрээр энэхүү саналаа УИХ дахь намын бүлэгтээ танилцуулсан байна.
Төвбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог юм.