Согтуурсан үедээ бусдын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 18 жилийн хорих ял оноов

0

Иргэн Т-г “Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” үйлдэлд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг ирүүлжээ.

Иргэн Т нь бусдын орон байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэнд амьдарч байсан эмэгтэй Г-тэй “хамт унтана” гэж маргаан үүсгэн, түүний зүй бус үйлдлийг нь болиулах гэж шаардлага тавьсан Х, С нартай муудалцаж, улмаар найзынхаа гэрээс хутга авч, буцаж ирэн дахин хэрүүл маргаан үүсгэж, түүний үйлдлийг зогсоохоор гарч ирсэн иргэн С-г орцонд 11 удаа хутгалаад зугтсан байна. Үүний улмаас хохирогч С нь олон тооны шарх гэмтэл авч, амь насаа алджээ.

Шүүх хэргийг хянаад, шүүгдэгч Т-ийн үйлдэл нь бусдын бие махбодод олон тооны шарх үүсгэн, зовж шаналах нөхцөлийг бүрдүүлж, хохирогчийн амь насыг бүрэлгэсэн тул “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Т-д 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *