МАН-ын “ялсан” талынхан хоорондоо бас “үзэлцэж” эхлэв

download

Эх сурвалж: politiko 

Эрх баригч МАН  өнгөрсөн гурван сард төр, засгаар тоглох шиг боллоо. Уг нь МАН 300 гаруй мянган гишүүнтэй гэдэг ч УИХ-д хоёр ба түүнээс дээш суусан хэдэн эрчүүдээр “хуц, ухна” тавьсан мэт, дээр нь нэмээд төрөөс  төрсөн тэрбумтан олигархиудаар бүх замаа заалгасаар.

Ерөнхийдөө МАН-ын тэмцэл эрх мэдлийг хэн хянаж, татвар төлөгчдийн мөнгө хийгээд уул уурхайн баялгийг хэн зарцуулах вэ? гэсэн л тэмцэл байлаа.

  Одоогоор бүлэглэлийн тэмцэлд хуучин  МАНАН болон У.Хүрэлсүхийн  тал ялаад буй.

Тэгтэл хэрүүл бас дуусч өгдөггүй ээ. Саяхны их хэрүүлээр нэг талд байх шиг байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж эхлэв.

Тухайлахад, Эрүүл мэндийн шинэ, хуучин сайд нарын хоорондох хэрүүл тэмцэл байна. Ангийн хүүхэддээ ашигтай шийдвэрийг шүүхээр гаргуулсан хэмээн хуучин сайд Т.Мөнхсайхан нь шинэ сайд Ж.Чинбүрэнг шүүх, цагдаад өгч шалгуулж буй. Үүний цаана Эрүүл мэндийн сайдын суудал булаалдсан тэмцэл л яваа нь ойлгомжтой.

Бүр цаана нь эрүүл мэндийн салбарын төсвийг хэн зарцуулах вэ? гэсэн тэмцэл л явж буй нь тодорхой.

Мөн Аж Үйлдвэр эрдэс баялгийн  сайд Г.Дамдинням ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар тэрсэлдэж эхлэв.

Салбарын сайд Г.Дамдиннямын зүгээс “Уул уурхайн салбар хоёр сайдтай болсон, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт салбарт хошуугаа хэт их дүрж байна” хэмээн  байсгээд ярих болсон.

Тэрээр  “Манайх уул уурхайн хоёр сайдтай болсон. Одоо аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай боллоо. Төсөл сорчлоно, ТӨК сорчлоно” хэмээн сошиал хуудсаараа хүртэл мэдэгдэв.

Уг нь эдгээр эрх мэдэлтнүүд дөнгөж өчигдөр л  нэг талд гарч,  нөгөө талаа хамт намнаад явж байсан сан. Хяналтгүй эрх мэдэл цаг үргэлж “тэмцэлдүүлж” байдаг ажээ.

About Author