Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй 6 боксчин IBA холбооны ДАШТ-д өрсөлдөнө

7c22a77d-7516-40db-b825-c898970e7bf9-01fc51b0d230712c164e5d6d1789191f8c043ae3-1200x0

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо энэ сарын 2-ноос 13-ныг дуустал сонирхогчдын боксын IBA холбооны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.

Нийтдээ 8 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас зургаан боксчин оролцохоор болжээ.

Тодруулбал

Г.Ган-Эрдэнэ,

Х.Энх-Амар,

Э.Цэндбаатар,

Д.Алтангэрэл,

А.Жандос,

Х.Бехнур нар өрсөлдөх юм.

Олон Улсын Боксын Холбоо буюу IBA нь ОХУ-ын бизнесмэн Умар Кремлевийн удирддаг холбоо билээ. Энэ удаагийн ДАШТ-д 95 орны тамирчин хурд хүчээ сорино гэж тус холбооноос мэдэгдсэн байна.

About Author