Өмнөговь аймгийн Гурвантэс суманд согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, хөнөөсөн хэрэг гарчээ
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 20 гаруй насны залуус согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ.
Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад айлын хашаанд хүн хөдлөхгүй хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиход … тоот хашаанд иргэн нүд нь хөхөрч, ил харагдах шарх сорвитой, бэлэг эрхтэнийхээ орчимд зүсэгдсэн байдалтай нас барсан байжээ.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.