“Ухаа худаг цахилгаан станц” 100 сая дахь кВт.цаг цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэв
Өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:27 минутад “Ухаа худаг цахилгаан станц” 100 сая дахь квт.цаг цахилган эрчим хүчээ үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтээ 10 дахь жилдээ
бататгаад байна.
Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолбор төдийгүй өмнөговь аймгийн Цогцэций сумыг найдвартай,
байнгын эрчим хүчээр хангах зорилготойгоор 2011 оны есдүгээр сард ашиглалтад орж байсан
уг бутээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1500 гаруй ажилчид гар бие оролцсон
гэдэг.
“Дэд бүтцийн шийдэл өндөр хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөлтэй БНХАУ зэрэг орнуудад
үүнтэй төстэй цахилгаан станцыг 24-30 сард багтаан барьдаг бол “Ухаа Худагийн цахилгаан станц”-ыг
барилгын ажил явагдах боломжгүй өвлийн улирлыг хасан тооцвол ердөө 16 сарын хугацаанд, өндөр
хурдтайгаар, чанарын өндөр түвшинд барьж байгуулсан хэмээн тухайн үед бичиж байжээ.
Технологийн шийдлийн хувьд усаар хомс говь нутийн онцлог нэн тохиромжтой, усны О хэрэглээ
бүхий хуурай хөргөлтийн системийг амжилттай нэвтрүүлсэн нь Монголд одоо ажиллаж буй цахилгаан
станцуудад түгээмэл ашиглагддаг усны хөргөлтийн системтэй харьцуулахад усыг даруй 4-5 дахин
хэмнэлттэй ашиглах боломжийг бүрдүүлсэн гэдэг.
Уг станцыг бүтээн байгуулж байх үеийн түүхэн гэрэл зургууд:




