Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь

images (24)

Эх сурвалж: 24tsag.mn

Нийгмийн даатгалын хуулиудын шинэчэлийн 2023 онд хийсний бүгд мэдэж байгаа. Хуулиудын шинэчлэлд олон дэвшилтэт зүйл орсныг үгүйсгэх зорилго алга.Харин хуулиудыг хэрэгжүүлэх явцад
гарч байгаа зарим нэгэн алдааны талаар сайдаас эхлээд дараа дараагийн түвшинд саналаа
илэрхийсээр ирсэн бөгөөд хувиараа хурал зөвлөгөөн дээр, бас Монголын ахмадын холбоогоор
уламжлан хэд хэдэн удаа албан ёсоор асуудал дэвшүүлэн тавьсан байтал, ГБХНХ-ын сайдаас болон
яам, холбогдох албан тушаалтнуудаас Монголын ахмадын холбоонд албан ёсоор ирүүлсэн хариуг
харсан ч нэг л маягаар үгүйсгэж байгааг зүгээр хараад өнгөрч эс тэвчив.

Энэ бол эхчүүдийн тэтгэврийг тогтооход төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ өсгөж
өндийлгөсөн бүх эхчүүдийн тэтгэврийн даатгалд даатгуулсан хугацааг хүүхэд бүрийн тоогоор 1
жил 6 сараар нэмэгдүүлж тооцсон хугацааны тухай асуудал юм.

“Нийгийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаа гэсэн Нийгийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: гээд
23.1.4-т нь “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав
хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн
авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацаа” гэжээ.
Энэ заалт 10 жилээс дээш даатгуулсан бүх ээжүүдэд хамаарахаар ойлгогдож байна. Энэ зүйлийн
23.1.4-т “10-аас доошгүй жил төлсөн” гэж бичигдсэн байгаа болон Нийгмийн даатгалын ерөнхий
хуулийг дагаж мөрдөх журмыг зохицуулсан уг хуулийн 46 дугаар зүйлд энэ хуулийн 23 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын талаар тусгайлсан зохицуулалт үгүй байгаа учраас өмнө нь тэтгэврээ тогтоолгосон болон шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа бүх ээжүүдэд хамаарахаар байна.

“Энэ хуулийг 2024 оны 1 дүгээр 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Ийнхүү мөрдөхдөө зөвхөн
шинээр тэтгэврээ тогтоолгосон эхчүүдийг хамааруулсан байна. Дашрамд дурдахад Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуульд яг ийм агуулгатай заалт оруулж 2020оноос эхлэн мөн л шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа эхчүүдийг хамруулсан юм билээ.

“Дээр дурдсан үндэслэлүүд байгаа учраас Монголын ахмадын холбооноос 2024, 2025 онд
нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн үе үеийн сайдууд болон яаманд Нийгмийн даатгалын тухай
2023 оны хуулиудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эхчүүдийн тэтгэврийг нь шинэчлэн
тогтоохдоо төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн бүх ээжүүдэд Нийгмийн
даатгалын ерөнхий хуулийн 23.1.4-т заасны дагуу ниймийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацааг нэмэгдүүлэх талаар санал,шаардлагаа илэрхийлсээр ирсэн билээ. Эдгээр манал шаардлагад
хариу ирүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 -т хууль үйлчилж
эхэлсэнтэй холбоотой аливаа зардал, нөхөн олговор, хохирлыг нөхөн төлөх нөхцөл; 27.1.6-д хууль
буцаж үйлчлэх онцгой тохиолдолыг энэ хуулийг дагаж мөрдөх журмын талаарх зүйлд зохицуулаагүй гэжээ.

Энэ тайлбарт байгаа хууль мөрдөж эхэлсэнтэй холбоотой зардал нэмэгдэхийг Улсын Их Хурлын
гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байсан нь ойлгомжтой. Миний бие нийгмийн даатгалын зардлыг үе үе нэмэгдүүлж,нийгмийн даатгалын санд ачаалал нэмэгдүүлж ирснийг шүүмжилдэг хэвээрээ.Гэхдээ
Улсын Их Хурлаас ингэж нийгийн даатгалын зардлыг нэмэгдүүлэн тогтоосныг эерэг талаас нь харвал
эхчүүдийг дэмжин улмаар хүн амаа өсгөх алсын бодлого байсан гэж ойлгохыг хичээж байна. Бас
сөрөг талаас нь харах аваас Улсын Их Хурлын ээлжит сонгууль дөхөж ирсэн үед сонгогчдод тал
зассан зохицууулалт байсан гэж ч харж болно.
Ер нь бол нийгийн даатгалын сангийн хөрөнгөд халдаж сонгогчдод тал засдаг гаж арга барилаасаа
хэзээ салах юм бэ гэсэн асуултыг улс төрийн намууд, улс төрчдөд сануулсаар ирсэн, дахиад л бас
сануулья, бүр шаардъя
Харин сайдын ирүүлсэн албан бичигт дурдсан нөхөн олговор, хохирлыг нөхөн төлөх нөхцөл, хууль
буцаж үйлчлэх онцгой тохиолдлын алийг нь ч хуулийг дагаж мөрдөх журмыг зохицуулсан Нийгмийн
даатгалын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлээр зохицуулаагүй ба хуулиудыг дагаж мөрдөх журмын
тухай тусгай зохицуулалт байхгүй байгаа нь хуулийн 23.1.4-т заасны шууд нэг мөр хэрэгжүүлэх
боломжтой гэж хууль тогтоогчид үзсэнтэй холбоотой биз.
Бидний зүгээс хуулийг буцаан хэрэглэх шаардлага огт тавиагүй, харин Нийгийн даатгалын ерөнхий
хуулийн 23.1.4-т заасныг л хууль мөрдөж эхэлсэн үеэс бүх эхчүүдийн хувьд ямар нэг ялгаваргүйгээр
хэрэгжүүлээчээ гэж хүссэн.

Хэрэв тэтгэвэр авч байгаа иргэний тэтгэврээ анх тогтоолгосон өдрөөс эхлэн энэхүү нэмэгдлийг тооцож нөхөн олгохыг шаардаж байгаа бол ёстой хуулийн энэ заалтыг буцаан хэрэглэхийг шаардсан хэрэг
болно. Тухайлбал 2010 онд тэтгэврээ тогтоолгосон 2 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэврийн нэмэгдлийг 2010 оноос эхлэн тооцсон бүх нэмэгдлийг нөхөн олгохыг шаардаагүй,эдгээр эхчүүдийн
тэтгэврийн хууль мөрдөж эхэлсэн өдрөөс эхлээд нэмэгдүүлхийг л шаардсан юм.

Харин одоо бол Хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс хойших хугацааны энэхүү нэмэгдлийг нөхөн олгохыг нэхэмжлэн эрх тэтгэврээ тогтоолгосон эхчүүдэд үүссэн гэдгийг тэмдэглэе.

Бас бидний тавьсан шардлагад сайдаас болон амнаас ирүүлсэн хариу бичигт бүх тэтгэвэр
тэтгэмж авагчдын болон түүний дотор эмэгтэйчүүдийн тоог дурдсан байна лээ. Энэ бол тэтгэврийг нь
шинээр эргэж харах эхчүүдийг их олон гэж харагдуулах гэсэн зохиомол санаархал гэж харагдаж байна. Энд зөвхөн 10-аас доошгүй жил даатгуулж, өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тоо, түүний дотор төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн
эхчүүдийн тоог үнэн зөв мэдээлэх тухай асуудал гэдгийг ойлгоход онцой гоц ухаан шаардахгүй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Монголын ахмадын холбоонд 2025 оны 10 дугаар
сарын 14-ний өдөр ирүүлсэн шаардлагын хариу хүргүүлэх тухай албан бичиг дурдсанаар манай улсад
411,6 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа юм байна. Дундаж тэтгэвэр 850,0 мянган төгрөг юм байна. Мөн 2020-2024 онд бараг 65,0 мянган эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хугацааг
нэмэгдүүлэн тооцсонтой холбоотойгоор 98,5 тэрбум төгрөг нэмж зарцуулсан юм байна. 2020 оноос
өмнө тэтгэврээ тогтоолгосон 206,0 мянган эхчүүдийн шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон
үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар нэмэдүүлэн тэтгэврийг шинэчлэн тогтооход тэтгэврийн даатгалын сангаас 111.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах тооцоо гаргажээ.

Сүүлийн үед цахим орчинд “Би 14 жил даатгуулсан 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бүрэн тэтгэвэр тогтоох боломжтой юу?” гэх маягийн асуултууд үзэгддэг болсон.
Хуульд зааснаар бол 11 жил даатгуулсан, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эх энэ хуулийн дагуу /11жил + 6х 1,5=20/ 20 жил даатгуулсанд тооцогдож бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байгаа юм.


Яг үнэнийг хэлэхэд энэ бол ниймийн даатгалын шимтгэлийг 20-иос дээш төлсөн байх гэсэн
Нийгмийн даатгалын хуулиудын үзэл баримтлал, үндсэн шаардлагыг сулруулсан, сангийн орлого
талыг үлэмж буруулсан маш ноцтой ур дагавар бүхий хуулийн зохицуулалт гэдгийг ойлгож байна.
Гэхдээ 10-ас дээш жил даатгуулж, хүүхэд төрүүлж/үрчлэн авч / өсгөсөн бүх эхчүүдийг хамруулсан энэ хуулийг нэгэнт Улсын Их Хурал баталсан учраас яаралтай хэрэгжүүлж эхлэхээс өөр гарц алга. Ийм мэтийн сонгуулийн мөчлөг дагасан хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд дандаа маргаан дагуулдаг нь
жам юм даа.
Энэ асуудлыг хүний эрх талаас авч үзвэл эмэгтэйчүүдийг хооронд нь насаар нь ялгаварласан зөрчил
болж харагдана.

Цэдэвийн Товуусүрэн 2025.12.01

About Author