Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөний нээлт болов
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ОХУ-ын Элчин сайдын яамнаас босгосон Хондон тосгоны Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөний нээлт боллоо.
Энэ сарын 19-нд Аугаа их эх орны дайнд амь үрэгдсэн Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хондон тосгоны Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг албан ёсоор нээх үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Р.А.Зайнутдинов, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, тус аймгийн Тамгын газрын хэлтсийн дарга Д.Хишигбат болон бусад албаны хүмүүс, мөн Зэвсэгт хүчний болон Алтанбулаг сумын Хил хамгаалах албаны ахмад дайчид, Хондон тосгоны оршин суугчид оролцов.
Зөвлөлт-Монголын дайчин нөхөрлөлийн түүхэн хуудаснууд нь манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны найдвартай багана болон үүрд үлдэх болно. Аугаа их эх орны дайны баатруудын дурсгалыг хадгалах, тэдний нэрсийг мөнхжүүлэх нь бидний хамтын үүрэг мөн. Тэд бидний хайр хүндэтгэлийг хүртэх эрхэм хүмүүс билээ!