Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн Монголын анхны цэцэрлэг Дархан хотод баригдаж байна
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлсэн анхны цэцэрлэгийг Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийг түшиглэн барьж байна.
Цэцэрлэг ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд өөрсдийн хөгжлийн онцлогт тохирсон орчин нөхцөлд боловсролын тэгш үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Дархан-Уул аймгийн нийт хүн амын 38.5 мянгыг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагийн 526 нь 2-18 насны тусгай хэрэгцээт хүүхдүүд байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 317 нь ЕБС, СӨБ-д хамрагддаг бол 209 нь хүүхэд боловсролын ямар нэг үйлчилгээ авах боломжгүй гэрээр байдаг гэсэн судалгаа байдаг аж.