“Чуулгантай өдөр” УИХ-ын 29 гишүүн гадаадад, 5 чөлөөтэй, 4 гишүүн өвчтэй
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 4. УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025-12-04/ хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үед 12:00 цагийн байдлаар ийм дүр зураг гэрэл зурагт буулаа.
УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн ирцийн мэдээгээр 126 гишүүнээс 29 нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол гурван гишүүн тойрогтоо ажиллаж байна. Мөн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн чөлөө авсан бол 4 гишүүн эмнэлгийн чөлөө авчээ.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд ч гишүүдийн ирц сайжирсангүй. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Г.Ганбаатар нар 15 хан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, чухал төслийг хэлэлцэж байгааг шүүмжилсэн. Тэр дундаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад нэг ч сайд байсангүй. УИХ-ын дарга Н.Учрал албан өрөөндөө Удирдах зөвлөлийн хурал зарласан тул УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь тус хуралд оролцов.