УИХ-ын дарга Н.Учрал Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэхэд гишүүдийн ирц, оролцоо бага байгаад бухимдав
Эх сурвалж: ZUV.MN
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Хуулийн хэлэлцүүлэг хэвийн үргэлжилж байгаа ч гишүүдийн ирж бага, чуулганы танхимд маш цөөн гишүүд байгаад УИХ-ын дарга Н.Учрал багагүй бухимдаж байна.
Тэрбээр “Санал хураалт явуулмаар байна. Гэр бүлийн тухай хууль хэлэлцэж байхад алга болдог гишүүд бол гэр бүлдээ хариуцлагагүй хандаж байгаа шүү дээ. Хуралдаа хариуцлагагүй хандаж байгаа гишүүд гэр бүлдээ хариуцлагагүй л байгаа” хэмээн бухимдлаа илэрхийлэв.