Э.Болормаа: Татвараа хариуцлагатай төлдөг хүмүүсээ дэмжих бус төлдөггүй хүмүүсийн өрийг өршөөх нь буруу

download (18)

Эх сурвалж: Zuv.mn

Татварын өршөөлийн хууль санаачлах асуудлыг УИХ дахь АН-аас хөндөөд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүүн Э.Болормаагаас тодрууллаа. 

Тэрбээр “Татварын өршөөлийн хуулийг хэд хэдэн удаа баталж байсан. Эргээд бид тухайн шийдвэрүүдийн үр дүнг судалж байж дахиж ярих ёстой. Мэдээж хоёр талтай. Гэхдээ энэ бол залхуу шийдэл. Татварын орчныг сайжруулах ёстой. Бизнест ээлгүй байгаатай санал нэг байна. Татварын өрийг шууд өршөөх нь зөв зохистой гэж харахгүй байна. Яагаад гэвэл татвараа төлж байгаа зөв явсан хүмүүст ямар ч дэмжлэг эерэг тал байхгүй, буруу явсан нь дэмжигдээд байх нь нийгмийг буруу чиг хандлага руу хөтлөх болно.

About Author