Монголын тусгаар тогтнолыг эдийн засгаар баталгаажуулсан С.БАЯРЦОГТООР бахархаж байна!

С.Баярцогт Ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлж байна

Эх сурвалж: Mono.mn

С.Баярцогт, Х.Баттулга хоёрын С.Баярцогт нь жинхэнэ эх оронч, Х.Баттулга нь жинхэнэ луйварчин гэж би хэлнэ. Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ хоёрын Л.Оюун-Эрдэнэ нь баялгийн хулгайч, Ж.Оджаргал нь баялаг бүтээгч гэж би үздэг. О.Батнайрамдал бол залуухан С.Ганбаатар, С.Ганбаатар бол хар массын “Gremix” гэхэд хэн нэнийг гүтгэж, гүжирдсэн болохгүй байх. Баримт худлаа ярьдаггүй!

НЭГ.

Хүзүүндээ шар “молцог”-той, хөлөндөө чонын шагайтай. Хуруундаа алтан гархитай, халаасандаа Iphone утастай, хүний юманд дуртай, үнэгүй зүйлд нугасгүй. Явган хүний зам дээр машинаа паркладаг, нус цэрээ гудамжинд хаядаг, ураныг эсэргүүцэж, уул уурхайнхныг үзэн яддаг цэвэр цусны монгол “ялначууд”, босоо, хэвтээ монголчууд С.Баярцогтыг Оюутолгойг зарчихсан, Ж.Оджаргалыг Ухаа худагийг дээрэмдчихсэн гэж хараадаг, харддаг. Эсрэгээрээ Төгрөг нуурын нүүрсний ордыг дамлаад зарчихсан, төмөр замыг нь вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлчихсан, Хятад цэрэг танкны үлгэр ярьж явснаа Харбинд очоод Монголоо зарчихсан, татвар төлөгчдийн мөнгөөр Тамгагүй төрийг санхүүжүүлсэн, Оюутолгойн өгсөн мөнгийг олон ахан дүүстэйгээ хуваагаад завшчихсан Женко бүлэглэлийг жинхэнэ “эх орончид” гэж тэд тархидуулчихсан, тарнидуулчихсан.

Ийм цэвэр цусны монголчуудад “Оюутолгой” төслийн ачаар Монголын эдийн засаг 10 дахин тэлсэн, айл болгон машинтай, хүн болгон гар утастай болсон гэж хэлээд ч нэмэргүй. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж үгтэй.

“Оюутолгой” компани өнгөрсөн 2024 онд Монгол Улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ. Тэгвэл 2025 онд, өнөөдрийн байдлаар 1.6 их наяд төгрөгийг татварт өгсөн байна. 2010 оноос хойш нийтдээ 13.1 их наяд төгрөгийг татварт өгсөн бол дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөгийг зарцуулсан байна. “Оюутолгой” төслийг 2009 онд С.Баярцогт ирээдүйн улс төрийн карьераараа эрсдэл хийн эхлүүлээгүй бол монголчууд модоо барьсан гуйлгачид явах байсныг эдгээр тоо нотолно. Хорин жилийн өмнө хоёрхон тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Монгол Улсын жилийн төсөв өнөөдөр 30 их наяд давсан. Энэ бол “Оюутолгой” төслийн эдийн засагт үзүүлж буй шууд хөрөнгө оруулалт. Шууд бус өгөөжийг нь тооцоход тун амаргүй.

Нэг том төсөл өөрөө хэдэн мянган жижиг төслийг тэжээдэг. “Оюутолгой” шууд ба шууд бусаар олон мянган ажлын байр бий болгож байна. Төсөл дээр 17 мянган хүн ажиллаж буйн 97.5 хувь нь монголчууд. Хамгийн сүүлд гэхэд гүйцэтгэх удирдлагаар Монголын иргэн томилогдсон. 2025 онд 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодынх. Тэдгээр компаниудаас 1.41 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.

Хоёрт, том төслийг дагаад шинэ технологи, шилдэг ноу-хау орж ирдэг. Монгол залуус 1300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Гар бие оролцоно гэдэг нь мэдлэг туршлага хуримтлуулж байна гэсэн үг. Тэрчлэн “Оюутолгой” 2023 оноос хиймэл оюунд суурилсан “Smart Plant” системийг хөгжүүлж, эвдрэл гэмтэл, элдвийн эрсдлээс сэргийлэх болсон гэх. Гуравт, том төслийг дагаад шинэ мэдлэг, боловсрол орж ирдэг. Зөвхөн 2025-2026 оны хичээлийн жилд 133 оюутанд тэтгэлэг олгожээ. Гэх мэтчилэн.

ХОЁР.

2024 оны хавар, УИХ-ын сонгуулийн өмнө С.Баярцогттой би ярилцлага хийхдээ ингэж асууж байсан юм.

-“Оюутолгой”-н гэрээг байгуулснаараа та бахархдаг гэж хэлж байсан. Эдгээр он жилүүдийн дараа таны энэ итгэл үнэмшил хэвээрээ юу. Аль эсвэл Оюутолгой-той холбогдсондоо одоо харамсдаг уу??

С.БАЯРЦОГТ: “Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зурснаараа одоо ч би бахархдаг. Монголчууд анх удаа өөрсдөө бие даан хийж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Хэрвээ тэр үед С.Баяр гуайд Оюутолгойн төслийг хөдөлгөх улстөрчийн алсын хараа, иргэний эр зориг байгаагүй бол гэрээ өдийд ч зурагдахгүй байсан. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хувь улстөрчийнхөө нэр төрөөр эрсдэл хийх чадвартай байх ёстой гэдэг нь миний баримтлаж явдаг нэг зарчим. Цаг хугацааны шалгарлаар С.Баярцогт хэн байсан нь тодорно гэдэгт би одоо ч итгэлтэй явдаг. Шилжилт хийж байгаа ядуу орноос өсөлтийн төлөө явж байгаа улс орны хувьд тухайн үеийнхээ ард түмэнд таалагдсан шийдвэр гаргах нь хөгжил авчирдаггүй. Эдийн засагт нөлөө үзүүлэх шийдвэрийг гаргахад тухайн улстөрчөөс нэр хүндээ золиослох эр зориг шаардагддаг. Гэж тэрбээр огтхон эргэлзээгүйгээр хариулсан.

“Оюутолгой” мөнгө үү, геополитик уу?! Хэрэв мөнгө гэвэл “Оюутолгой” төслөөс Монголын Засгийн газрын хүртэх өгөөж нь нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь, өнөөгийн үнэ цэнээр 59 хувь гэж тооцож буй. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтаас монголчууд гурван янзаар шууд өгөөж хүртэж байна. Нэгдүгээрт, татвараа авна. Хоёрдугаарт, ногдол ашгаа авна. Гуравдугаарт, АМНАТ-аа авна. Дөрөвдүгээрт, цалин хөлсөө авна.

Цаашлаад өдөрт 17 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно. Товчхондоо, Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр болсон.

Геополитик гэвэл С.Баярцогтын хэлсэнчлэн “Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл”. Гадаадын, тэр тусмаа гуравдагч орны хөрөнгө оруулалт бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. “Оюутолгой” төсөл нь дэлхийн 16 банкнаас хөрөнгө оруулалт татсан. Эдийн засгийн агуулгаараа Монголын тусгаар тогтнолыг дэлхийн том банкууд хамгаалж байна гэсэн үг. Дэлхийн уул уурхайн салбарын хоёрт бичигддэг “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа нь чухамдаа геоэдийнзасаг юм.

ГУРАВ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Урьдчилгаа төлбөрийн гэрээ гэх зэргээр Оюутолгойтой холбоотой 13 гэрээ байдаг. Монголчууд зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээ гэж ганцхан гэрээ байгуулсан гэж ойлгодог, ярьдаг. АН-ын С.Ганбаатар ч тэр, МАН-ын О.Батнайрамдал ч ялгаагүй. С.Баярцогт хэрэвзээ хувь улстөрчийн карьеараа эрсдэлд орууж, “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татаагүй бол Оюутолгойн орд Тавантолгой шиг хулгай, луйврын үүр болчихсон байгаа. Жишээ нь, “Оюутолгой”-гоос “Эрдэнэс Оюутолгой” компанид өгсөн 20 сая ам.долларыг Л.Оюун-Эрдэнэ хэрхэн хулгайлсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр баримт, нотолгоотой илчилсэн.

 С.Баярцогтын хэвлэлд өгсөн эшлэлүүдээс энд онцолъё.

-Саяас дээш доллартай хүн толгойны өвчтэй болно. Тэрбум доллартай хүн бол тэр мөнгө өөрийнх нь биш, ард түмний итгэлийн мөнгө. Тэгэхээр тэрбум доллартай хүн улстөрчдөөс илүү улс орныхоо төлөө санаа зовдог гэж хэлж. Яагаад гэвэл тэр хүний үйлдвэрүүд ажлын байр бий болгож байна, олон мянган айл авч явж байна.  Манайхан болохоор тэр хүний халаасан дахь мөнгийг л тоолоод байдаг.  Нөлөөллийг нь олж харж чадахгүй байна. (News.mn. 2017 он.)

Оюутолгой-н төсөл 70-100 жил үргэлжилнэ. Маш олон Засгийн газар дамжина. Тиймээс Монголын Засгийн газар өөрийнхөө ой санамжийг үргэлж авч явах, өмнөх туршлага дээрээ үндэслэн гэрээгээ сайжруулж, Монголд ирэх үр өгөөжийг сайжруулж явах ёстой. (News.mn 2024 он)

Оюутолгой төсөлд холбогдох баримт бичгүүд хэзээ ч нууц байгаагүй. Эдгээр баримт бичгүүдийг холбогдох цахим хуудсанд анхнаасаа байрлуулсан байгаа. Гэвч эдгээр баримт материалыг олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажил хангалттай хийгдсэнгүй өдий хүрчээ. (Baabar.mn)

– Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр Оросууд Их өрийн үлдэгдлийг босгож ирсэн. Оросууд Оюутолгойд орно  гэж бодож байсан чинь Англи, Австрали, Канадын компанитай гэрээнд гарын үсэг зурсанд эсэргүүцлээ илэрхийлсэн байж болох талтай. Цаг хугацаа нь тэгж таарсан болоод тэр үү, тухайн үед олон улсын зарим хэвлэлүүд тэгж бичиж байсан. (itoim.mn 2018 он)

About Author