Ө.Шижир: Оюутолгойн сонсгол дээр өнгөрсөн 10 жилийг ярих биш цаашдаа яах вэ гэдгийг ярих хэрэгтэй байна
https://www.facebook.com/plugins/video.php?href=https://www.facebook.com/livetv.mn/videos/1343428483731750&show_text=false&adapt_container_width=true
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Энэ сонсголын зорилго бол асуудлуудаа нэгтгэж, урагш харж ажлаа явуулах. Бид илүү олон аж үйлдвэртэй болж, байгалийн баялгаа үр ашигтай ашиглаж, үр хүүхэд, ирээдүйдээ үлдээх зорилготой. Үүний тулд өнөөдрийн үйл явцыг цэгцэлж, урагш харъя.
Бид орд газар болгон дээрээ сонсгол хийдэг хэлбэр рүү орж, уул уурхайгаа хөгжүүлэхгүй байх уу? Өнөөдөр нийт экспортын 92 хувийг уул уурхай эзэлж байгаа. Энэ хамаарал дахиад 20-30 жил үргэлжилнэ. Хүссэн хүсээгүй уул уурхайгаас хамааралтай амьдарч байгаа учраас зохистой ашиглах хэрэгтэй. Буруу ойлголт орон нутгийн иргэдийг бухимдуулж байгаа. Сонсголын үр дүнгээр иргэд, ААН, төр бүгд нэг цэгт цугларах ёстой. Гэтэл зарим сонсгол тийм үр дүнд хүрэхгүй байна. Цаашид яах вэ гэдгийг ярих хэрэгтэй. Өмнөх 5-10 жилийн асуудлыг яриад л байвал хэзээ урагш явах юм бэ?
Ер нь тухайн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орд газрын иргэд, байгаль орчныг хуулийн дагуу хамгаалж, нөхөн сэргээвэл эсэргүүцэл бага байх байлгүй.
Төр Эрдэнэт, Оюутолгой дээр ялгавартай хандаж байгааг жигдлэх, цэгцлэх хэрэгтэй. Би Уул уурхайн үндэсний ассоциацитай өглөө уулзсан. Тал талын судалгааг хийж, үр дүнг харьцуулах хэрэгтэй, шууд санал явуулахгүй гэлээ.