С.Баярцогт: “ТЭЗҮ байхгүйд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэх ойлголт өрөөсгөл
Эх сурвалж: Urug.mn
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсгол үргэлжилж буй.
Сонсголын үеэр дараах асуулт хариулт өрнөлөө

УИХ-ын гишүүн С.Зулпхар
Оюутолгойн гэрээ байгуулагдах үед ТЭЗҮ (Техник-эдийн засгийн үндэслэл) батлагдаагүй байсан. Яагаад ТЭЗҮ батлагдаагүй вэ? Батлагдаагүйгээс хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн үү?
Сангийн сайд асан С.Баярцогт
– Оюутолгойн гэрээнд гарын үсэг 2009 оны 10 дугаар сарын 6-нд зурсан. Үүнээс хойш зургаан сарын хугацаанд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлүүдийг хоёр тал бүрэн хангаж, 2010 оны 3 дугаар сарын 31-нд гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд ТЭЗҮ батлагдсан.
Ил уурхайн ажил 2011 оны наймдугаар сарын 31-нд эхэлсэн. Иймээс “ТЭЗҮ байхгүйд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэсэн ойлголт өрөөсгөл юм.
УИХ-ын гишүүн С.Зулпхар
Онтре дээр Зата төлбөрийг нь төлдөг гэж сонссон. Зата ямар учиртай төлбөрийг хийдэг юм бэ?
“Онтрэ” компанийн ерөнхийлөгч Стефен Скотт,
-Манай Онтре Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаас өмнө Зататай хамтран ажиллаж байсан. Тэр үеэр Зада зарим зохицуулалтын ажлыг гүйцэтгэж байсан. Цаг хугацааны явцад бид Задатай хамтран ажиллахаа больсон.