Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө

images (39)

Эх сурвалж: 24tsag.mn

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн “УИХ, Засгийн газрыг шүүхэд
өгнө” гэжээ.
Тэрбээр “Аймаг, сумдын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг заавал Засгийн газрын
тогтоолоор батлуулна гаж багадаас сумаас 200.0 сая, аймгаас 500.0 саяаас 1.0 тэрбум төгрөгийг хүрч
ядаж буй төсвөөс нь хяхан боогдуулах замаар булаан авч байна.

Сумдын Орон нийтийн хөгжлийн сангийн 200.0-300.0 сая төгрөгийн 200.0 саяыг нь “газар зохион байгуулалтын төлөвлөгөө батласан” нэрийдлээр Ерөнхий сайдын харьяа агентлаг
булааж авдаг дээрэм тонуулын шинжтэй хууль, дүрэм гэж юу байсан юм бэ. Тэр төлөвлөгөөг нь
мөнгөө дээрэмдүүлж батлуулахгүй бол суманд ч 0.07 га олдохгүй.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар олгосон сум аймгийн засаг дарга
шоронд орно. Ийм балай юм гэж юу байсан юм. Дээгүүр нь нүүрс, төмөр зам, концесс, тендэр, Хөгжлийн банк гээд юу байгааг нь хуу хулгайлна. Доогуур зураг,төлөвлөгөө гэх төсвийн дээрэмдэнэ” гэжээ.
гэжээ.

About Author