МУИС үйл ажиллагаандаа ISO олон улсын стандартууд нэвтрүүллээ
МУИС үйл ажиллагаандаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 21001:2018, Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 9001:2015 стандартууд нэвтрүүлснээ баталгаажуулж гэрчилгээгээ гардан авлаа.

Үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлага, төслийн багийн гишүүд, Монсертф ТҮБ-ын ерөнхий захирал Г.Билгүүн, гүйцэтгэх захирал З.Рэнцэнханд, сургалт, зөрүүний шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллагууд болох Монголын стандарт чанарын хүрээлэнгийн менежер Г.Оргилмаа, Аму консалтинг ХХК-ийн ерөнхий захирал Д.Дуламсүрэн нар оролцов.

МУИС суралцагч болон бусад сонирхогч, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, үндэсний хэмжээнд баталгаажсан байр сууриа бэхжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх зорилгоор үйл ажиллагаандаа стандарт нэвтрүүлэх ажлыг 2024 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд 2025 оны 11, 12 дугаар сард “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаар хөндлөнгийн баталгаажуулалтын 2 шатны аудит хийлгэж шаардлагад нийцсэн дүгнэлт гарсан юм.









Бид нэгдсэн менежментийн тогтолцоог
- МУИС-ийн захиргаа
- Шинжлэх ухааны сургууль
- Бизнесийн сургууль
- Мэдээллийн технологи, электроникийн сургууль
- Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
- Хууль зүйн сургууль
- Инженер, технологийн сургуульд нэвтрүүлсэн бөгөөд цаашид бусад сургууль, нэгжүүддээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Стандарт нэвтрүүлснээр МУИС менежментийн тогтолцоондоо чанарыг эрхэмлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, сонирхогч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, учирч болох эрсдэлийг үнэлэн оновчтой удирдах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах боломжтой болж байна.
