СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ

0

Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны ням гарагт 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт нэгдсэн журмаар явуулна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгуульд ашиглах автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах, техник хэрэгсэл, программ хангамжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, И-Монгол академи, Үндэсний дата төв УТҮГ-ын төлөөлөлтэй байгуулсан.

Ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сонгогчийн бүртгэлийн программ хангамжийг шалган туршиж, баталгаажуулах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт явууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *