“Тээшний вагон”-оор ачаа тээвэрлэхэд ямар асуудал үүсээд байна вэ
Эрээн хотоос Улаанбаатар хот руу вагоноор ачаа тээвэрлэхэд ямар хүндрэл үүсдэг талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс тодрууллаа.
Худалдаа эрхлэгчид: Вагоны тээшинд ачаагаа ачуулахад үнэ өндөр, найдваргүй байдаг
Тавилгын дэлгүүр ажиллуулдаг иргэн Б.Банзрагч: Манайх тавилгын захиалгаа онлайнаар авч, Хятадаас оруулж ирдэг. Ихэвчлэн том оврын тавилгын захиалга авдаг учраас ачаагаа дандаа том оврын машинд ачуулдаг. Вагоны тээшээр ачуулахад илүү үнэтэй байдаг гэж хүмүүс ярьдаг болохоор ерөөсөө ачуулдаггүй. Бас эвдрэл гэмтэл их гардаг гэсэн. Яагаад гэвэл вагонд ачаагаа шидэж оруулдаг учраас эвдрэл гэмтэл их байдаг байх. Хэрвээ бараа нь хагарч, гэмтвэл бидэнд л хохиролтой. Үнийн хувьд ч харьцангуй өндөр байдаг гэсэн учраас иргэд болон худалдаа эрхлэгчид ачаагаа вагоноор тээвэрлэхээс зайлсхийх хандлагатай байдаг юм билээ” гэв.
“Шүрт” каргоны ажилтан А.Батсүрэн: Сүүлд гарсан ачаа маань Монголын гааль дээр гурав хоног шалгагдаад гарч чадахгүй байгаа. Хятад тал нь бараагаа шалгасан мөртлөө Монголын гааль шалгаж байна гэх зэргээр ойрд ийм асуудлууд гараад байгаа. Монгол талдаа гаалийн дарга нь солигдсон гэж сонссон. Тэгээд шалгалт ихтэй байгаа юм шиг байна лээ. Манайх их хэмжээний ачаа ачдаг болохоор бараа маань алга болох эрсдэл ихтэй. Нэг удаадаа 100 орчим ширхэг ачаа авна. Шуудайтай ачаа гэхэд 30-40 ширхэгийг ачуулна. Долоо хоногтоо 15-20 м.куб ачаа оруулж ирдэг. Тийм болохоор дандаа том оврын машинаар ачаагаа ачуулдаг. Ер нь вагоны тээш найдваргүй гэж хүмүүс ярьдаг юм билээ. Тийм учраас дандаа том оврын машинд ачуулдаг. Ойрд гааль дээр л асуудал их гараад байх шиг байна. Түүнээс өөр саад бэрхшээл гэвэл гайгүй. Үүнээс болоод ачаа удаж ирвэл үйлчлүүлэгчид бухимдах нь ойлгомжтой. Харамсалтай нь бид өөрсдөө тээвэрлэдэггүй болохоор ял нь бидэн дээр л унадаг юм.
“Нисэх” каргоны ажилтан Б.Алтанзул: Манайх вагоноор ачаагаа ачуулж үзээгүй. Хүмүүс найдваргүй, бараа нь алга болох эрсдэлтэй гээд ихэвчлэн том оврын машинаар л бараагаа ачуулдаг. Заримдаа гааль дээр шалгалт ихтэй байдаг болохоор ачааны машин маань удаж ирдэг. Сүүлийн үед гааль дээр шалгалт ихтэй байгаа гэж сонссон.
“Налайх” каргоны ажилтан Г.Сувдчимэг: Энэ сард манай ачаанууд ар араасаа ирэх нь гэж бодож байтал Монголын хилээр гарах гэж байсан ачаа саатсан мэдээ авсан. Гааль дээр л шалгалт орсон юм шиг байна лээ. Монголын гаалийн шалгалт, шинэчлэлээс болоод манай хоёр машин гааль дээр хүлээгдэж байгаа. Гаалийн үйл ажиллагаа хэвийн болмогц машинууд ар араасаа орж ирнэ гэсэн.
Н.Энхбат: Вагоны хүрэлцээ муу байдгаас болж төмөр замаа р ачаа тээвэрлэхэд асуудал үүсч байгаа
Худалдаа эрхлэгчид дээрх байр суурийг хэлж байв. Тэгвэл төмөр замын тээвэртэй холбоотой дээрх асуудлаар тээвэр зуучлалын “Монгол экпресс ХХК”-ийн ажилтан Н.Энхбатаас тодрууллаа.
-Вагоноор ачаа тээвэрлэхэд үнэ өндөр, найдваргүй байдаг гэж худалдаа эрхлэгчид хэлж байна. Төмөр замаар ачаа тээвэрлэхэд ийм асуудал үүсдэг нь үнэн үү?
-Вагоны хүчин чадал нь муу байдгаас болж төмөр замаар ачаа тээвэрлэхэд асуудал үүсч байгаа. Үүнээс үүдээд Замын-Үүд дээр вагон нь удаж байгаа асуудал бий. Автомашинтай ачаагаа ачиж орж ирээд төмөр замд ачъя гэхээр төмөр замаар орж ирсэн ачаагаа түрүүлж ачдаг. Тийм болохоор төмөр замаар тээвэрлэхэд хүндрэлтэй. Уг нь төмөр замаар тээвэрлэх нь илүү найдвартай бөгөөд хямдхан. Эрээнээс орж ирж буй жижиг ачаанууд бүгд машинд ачигдчихаж байгаа. Машинтай орж ирсэн ачааг вагонд ачъя гэхээр хүндрэлтэй байдаг. Нэг ачсан бол тэр чигээрээ л явсан нь дээр. Түүнээс чингэлэгтэй орж ирсэн ачааг төмөр замаар ачих нь тохиромжтой.
-Ер нь төмөр замаар ямар төрлийн ачааг тээвэрлэх нь тохиромжтой байдаг вэ?
-Ямар ч төрлийн ачааг тээвэрлэж болно. Ер нь карго гэдэг чинь хувь хүмүүсийн жижиг ачаа байдаг. Тэр ачаанууд цаанаас ирэхдээ машинд ачигдсан орж ирж буй учраас дахин вагонд ачаад явуулна гэхээр бараа эвдэрч магадгүй. Жижиг ачааг нэг нэгээр нь зөөж, өргөж тавьдаг. Энэ нь ажиллаж байгаа хүмүүсээс хамаарч буй асуудал. Ер нь автомашинаас төмөр зам руу ачаа ачихад хүндрэлтэй байдаг. Хүндрэлтэй гэдэг нь вагон нь олдохгүй байна гэсэн үг. Үүнд төмөр замын өөрийнх нь хүчин чадал муу, хөдлөх бүрэлдэхүүн нь хуучирсан, хүрэлцээ бага болчихсон гэх мэт олон шалтгаан бий.
“Хаа хаанаа боомтын хүчин чада л нь хүрэлцдэгг үй ас ууда л бий”
Энэ талаар олон улсын худалдааны зөвлөх, судлаач Б.Дашравдангаас дараахь тодруулгыг авлаа.
-Төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлыг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Вагоны ачаалалтай л холбоотой. Нэгдүгээрт, манайх руу Жининиэс Эрээн хүртэл орж ирдэг төмөр зам маш нарийхан, хүчин чадал муутай байдаг. Үүнээс болж ачаа тээврийн гацаа, вагоны түгжрэл үүснэ. Дээрээс нь Замын-Үүд дээр контейнеруудаа шилжүүлэн ачих үед түгжрэл үүсдэг. Уг нь үнийн хувьд вагоноор ачаагаа тээвэрлэх нь хямд байдаг. Гол нь вагоны хүрэлцээ, төмөр замын нэвтрүүлэлтийн хүчин чадал нь манай талд ч Хятад талд ч муу. Түүнээс ачаа барааны эвдрэл нь авто тээврийг бодоход харьцангуй бага байдаг. Тэгэхээр хуваарь олдохгүй, вагоны чингэлэг нь хүрэлцэхгүй, хаа хаанаа боомтын хүчин чадал нь хүрэлцдэггүй ийм л асуудал бий.