ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: Оюутолгой төслийн санхүүжүүлэгчдийн дунд Монголын гурван банк байна
Эх сурвалж: Zuv.mn
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ “Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсны дараах нөхцөл байдал, үр дагавар” сэдвийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд шинжээч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд орсон өөрчлөлтүүд, санхүүжүүлсэн банк, санхүүгийн байгууллагуудын танилцуулгыг хүргэсэн.
Тэдгээр дотор “ING банк”, “Bank of China” тэргүүтэй 20 арилжааны банк байгаагийн дотор гурав нь Монголынх байна.
Тодруулбал, ХААН банк, “Хас” банк, “Худалдаа хөгжлийн банк” оржээ.