Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

33f401511d6c0962419b7fd541431f57

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга  Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ.  

Ташрамд дурдахад Д.Пүрэв-Очирыг хангалтгүй ажилласан гэж Булган аймгийн ИТХ дүгнэсэн гэдэг мэдээлэл олон нийтэд түгээд буй.

About Author