Тэтгэврийн зээлийг нэг удаа 36 сар болгож сунгах шийдвэр гаргалаа
18 сарын тэтгэврийн зээлтэй иргэд зээлийн хугацаагаа нэг удаа 36 сар болгож хойшлуулж болох шийдвэрийг Монголбанк гаргажээ.
Тодруулбал, зээлийн хугацаагаа сунгах хүсэлтэй иргэн арилжааны банкинд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой болжээ. Зээлийг сунгаснаар сард төлж буй эргэн төлөлтийн хэмжээ хоёр дахин буурах юм байна.
Монголбанкны шийдвэр
Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах;
Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ.