“Eurovision”-ий ялагч Nemo Израилийг эсэргүүцэн, ялагчийн цомоо эргүүлж өгөхөөр болжээ
“Eurovision” буюу Европын хөгжлийн наадмын өнгөрсөн жилийн ялагч, Швейцарийн дуучин Nemo энэ жилийн шалгаруулалтад оролцохоор болсон Израилийг эсэргүүцэн, ялагчийн цомоо эргүүлж өгөхөөр болжээ.
Европын хамгийн том хөгжмийн наадмын “Эв нэгдэл, оролцоо, нэр төр” гэдэг уриа нь Палестиныг эзлэн түрэмгийлж буй Израилийг наадамд оролцохыг зөвшөөрсөнтэй нь зөрчилдөж байна” гэж үзсэн тул тэрбээр ийнхүү цомоо буцаахаар болсон байна.
Наадмыг зохион байгуулагч компанийн захирал Мартин Грийн Nemo-гийн эл шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн ч үзэл бодлыг нь хүндэтгэж байна гэжээ.
Израиль-Палестины хооронд байгуулсан энхийн хэлэлцээр гацаанд ороод буй энэ үед Европын хөгжмийн наадамд Израилийг оролцуулж байгаа нь цаашдаа ихээхэн маргаан дагуулах бололтой.