“ONE Championship” алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ

0411255a723048809d0d1c6b590c7013_x3

Монголын холимог тулааны спортын түүхэн өдөр тохиох гэж байна. 

Хоёр өөр цаг үед дэлхийн аваргын тавцанд эх орныхоо тугийг мандуулсан Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, түүний шавь Б.Энх-Оргил нарын “ONE Championship” алтан бүсүүдийг анх удаа нэг дор олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. 

Маргааш буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний ням гарагийн 12:00 цагт Шангри-Ла Моллын 1-р давхарт энэ үйл явдлын нээлт болох юм. 

Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн хувьд 2014 онд алтан бүсний эзэн болсон бол шавь Б.Энх-Оргил нь хэдхэн хоногийн өмнө холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Вразил улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгуулсан билээ. 

About Author