УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа бус 13 удаа томилолтоор, 4 удаа хувийн зардлаар гадагшаа явсан гэв
УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэн шийдсэн асуудлыг талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтоор хамгийн олон удаа явсан гэх асуудалд тайлбар хийв.
Тэрбээр “Миний талаар хамгийн олон буюу 22 удаа гадаад томилолтод явсан гишүүн гэх мэт мэдээллийг зарим сайтууд гаргасан байсан.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газраас албан ёсны тоог нь авсан. 13 удаа гадаад томилолтой, 4 удаа хувийн шугамаар, нийт 17 удаа явсан байгаа.
Тиймээс сэтгүүлч нараас мэдээллээ нягталж байхыг хүсье. Би сэтгүүлч нараас энэ талаар асуухад “Таны талаар мэдээлэл гаргахаар хандалт өндөр байдаг юм” гэж хэлж байсан. Нэр бүхий сайтуудыг залруулга гаргаж өгөхийг хүсэж байна” гэв.