ЦЕГ: Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байгаа
Эх сурвалж: ikon.mn
Иргэн О.Осоржамаагийн нас барсан учир шалтгаан тогтоогдсон эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас тодрууллаа.
ЦЕГ-аас “Иргэн О.Осоржамаа арванхоёрдугаар сарын 4-нд осголтын байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн боловч арванхоёрдугаар сарын 13-нд нас барсан.
Одоогоор задлан шинжилгээний хариу гараагүй байгаа учраас шалтгаан нөхцөлийн талаар хэлэх боломжгүй” гэв.