Б.Мөнхчимэг: Хаягдаж, зодуулж гэмтсэн 200 гаруй нохой, муурын амийг аварч, эмчилж, асарч байна

718b17ff4c542b9ef7e9a97f47880d5d

Эх сурвалж: Zuv.mn


Б.Мөнхчимэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд 200 гаруй нохой, муурыг гудамжинд хаягдсан, гэмтсэн, өвчтэй зовж байхад нь аварсан байна. Улмаар аварсан амьтдаа асрахын тулд айлын хашаа, байшин түрээсэлж, ногоо тарьж олсон цалингаа өвдсөн муур, нохойгоо эмчлэх болон хоол хүнсэнд нь зарцуулсаар иржээ. Харин гурван сарын өмнө Б.Мөнхчимэг өөрийн гэсэн газартай болж мөрөөдөл болсон “Эзэнгүй, зовсон, амьтдын асрамжийн газар”-аа байгуулсан байна.
Б.Мөнхчимэг төдийгөөс өдий хүртэл бүх санхүүжилтээ өөрөө шийдсээр ирсэн бөгөөд энэ удаад амьтанд хайртай хүмүүст тусламжийн гараа сунгахыг уриаллаа. Асрамжийн газар нээгдээд удаагүй учраас санхүү мөнгө, амьтны үүр, хоол хүнс, дулаан хөнжил гэх мэт олон зүйлээр дутагдалтай байгаа талаараа ярьж байсан юм.

https://www.facebook.com/share/v/1BYomkdch1

About Author