Х.Нямбаатар: Б:Жаргалан дүү гишүүн болоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо
Эх сурвалж: Zuv.mn
Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандаж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “Энэ дүү гишүүн сонгогдоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо. Энэ хугацаанд гадаад томилолт дээр нь надтай ноцолдож өнгөрөв. Хотын бондын ашиглалт, үр дүнгүй энэ тэр юм ярив. Уучлаарай манай дотоод бонд графикаар ирэх 2-р улиралд эхний хэсэг төлөгдөж дуусч байгаа.
Цахилгаан тасрахаа больсон. Зам засаад дуусч байна.
Туул 1 коллектор графикаар явж байна. Харин эцгийн чинь тавьсан өр нэг ч төгрөг төлж эхлээгүй байгаа шүү дүү минь ээ. Урьдах урьдах ажлуудаа хиймээр байна. Надад бүү санаа зовь. Намайг УИХ-ын харьяалалтай Үндэсний аудит жил шалгаж байгаа. Эрхээ биш Үндэсний аудитын тайлантай танилцдаг байлгүй.
Таны эцгийн бондтой холбоотой таньтай холбоотой авилга ашиг сонирхлын зүйл бишгүй л яригддаг” гэжээ.