Танилц: Шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал
“Улаанбаатар төмөр зам” дээр шатахуунтай 371 вагон байна. Үүнээс 294 вагон буюу 17,640 тонн дизель түлш, 51 вагон буюу 3,060 тонн Аи-92 автобензин, 5 вагон буюу 300 тонн Аи-95 автобензин, ТС-1 онгоцны түлш 21 вагон тус тус байна. Буух өртөөдөөр,
Толгойт өртөө,
- АИ-92 автобензин – 19 вагон
- Дизель түлш – 135 вагон
- АИ-95 автобензин – 3 вагон
- Дизель түлш – 14 вагон
Аршаант өртөө,
- Дизель түлш – 14 вагон
Дархан өртөө,
- АИ-92 автобензин – 2 вагон
- Дизель түлш – 4 вагон
Эрдэнэт өртөө,
- АИ-92 автобензин- 2 вагон
- АИ-95 автобензин – 1 вагон
- Дизель түлш – 5 вагон
Улаанбаатар өртөө,
- АИ-92 автобензин- 7 вагон
- АИ-95 автобензин – 1 вагон
- Дизель түлш – 5 вагон болон
замын өртөөдөд нийт 21 вагон Аи-92 автобензин, 130 вагон дизель түлш буух өртөөдийг чиглэн явж байна.
2025 оны 12 дугаар сарын 01-нээс 16-ны өдрүүдэд хилийн боомтуудаар нийт 28,746 тонн АИ-92 автобензин, 233 тонн АИ-95 автобензин, 98,656 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 4,090 тонн тус тус оруулж ирсэн байна.