Экспорт өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буурлаа

container-cargo-for-import-export-business-logistic-3d-rendering-photo

Монгол Улс 2025 оны эхний 11 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.0 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 (4.9%) тэрбум ам.доллар, экспорт 856.5 (5.9%) сая ам.доллар, импорт 379.0 (3.6%) сая ам.доллар, тэнцэл 477.6 (11.9%) сая ам.доллароор тус тус буурсан байна.

Экспорт 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 856.5 сая ам.доллароор буурахад нүүрс 3.1 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 63.3 сая ам.доллар, хонь, ямааны мах 11.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин зэсийн хүдэр ба баяжмал 2.1 тэрбумам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 228.6 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 135.3 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 48.9 сая ам.доллароор өссөн байна.

About Author