Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж “Дэлхийн аварга” боллоо
БНСВУ-ын Хо Ши Мин хотод 12 сарын 12-14-ний хооронд Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол, Австрали, Герман, Турк, Араб, Солонгос, Энэтхэг, Орос, Вьетнам зэрэг 15 орны 169 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 37 тамирчин ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль, 10 цомын эзэд болж багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа

![]()
![]()
Монгол Улс – 20,206 оноо
![]()
![]()
Австрали улс – 12,570 оноо
![]()
![]()
БНХАУ – 10,186 оноо
Ийнхүү бид багаараа “ДЭЛХИЙН 7 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо. ![]()
![]()
![]()
![]()
![]()
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
![]()
![]()
ОУ-ын Мастер Б.Мишээл
![]()
![]()
Г.Сондор
![]()
![]()
Г.Сийлэн
![]()
![]()
ОУ-ын Их Мастер О.Наранзул
![]()
![]()
Их Мастер Г.Эрдэнэгэрэл
![]()
![]()
Их Мастер Н.Марал
![]()
![]()
Их Мастер Вишва Ражакумар
![]()
![]()
ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
![]()
![]()
ОУ-ын Мастер Н.Номин
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж “2025 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА” боллоо.

